Харааны самуурал
Семён Семёнович нүдний шил зүүгээд нарс руу хартал нарсны мөчир дээр нэг эр суугаад түүн рүү нударга зангидаж байхыг үзэв. Семён Семёнович нүдний шилээ аваад нарс руу хартал тэнд хэн ч байсангүй. Семён Семёнович нүдний шилээ зүүгээд дахиад нарс руу харвал нарсны мөчир дээр нэг эр суугаад түүн рүү нударга зангидахыг үзэв. Семён Семёнович нүдний шилээ аваад дахиад хартал нарсан дээр хэн ч байсангүй. Семён Семёнович дахиад нүдний шилээ зүүгээд дахиад нарс руу харвал нарсны мөчир дээр нэг эр суугаад түүн рүү нударга зангидахыг үзлээ. Семён Семёнович энэ үзэгдэлд итгэхийг хүссэнгүй үүнийг харааны самуурал эндүүрэл гэж тооцов.
