Oct 29, 2010

Айзек Азимов Жинхэнэ хайр сэтгэл

Миний нэр Жо. Эзэмшигч маань намайг ингэж нэрлэдэг юм. Түүнийг Милтон Дэвидсон гэнэ. Тэр программист, харин би бол цахим тооцоолуурын хөтөлбөр. Ердөө л программ. Би мультивакийн цогцолборын нэг хэсэг тул түүний бусад бүх хэсгүүдтэй холбогддог. Би бүхнийг мэднэ. Тийм биш ч гэсэн дийлэнхийг нь мэднэ.

Би бол Милтоны онцгой хувийн программ, үнэнч Жо нь юм л даа. Милтон бол программ зохиох, бичих, цэгцлэх, задлахдаа ертөнц дээр л хамгийн мундаг мэргэжилтэн. Би бол туршилтынх нь загвар. Тэр намайг ярьж сургасан.
- Авиа сэтгэмжүүдийг тэмдэглэдэг тэмдэглэгээтэй тохирдог юм. Хүний тархи яг ийм зарчмаар ажилладаг. Одоохондоо хүний тархины тэр тэмдэглэгээний учир олдоогүй байгаа. Харин чиний тэмдэглэгээнүүдийг би мэднэ. Чиний цахим тархинд буй мэдээлэл , сэтгэмжүүдийг үгтэй жишин илэрхийлж болох учраас чи ярьж чадна гэж тэр надад хэлсэн.

Oct 21, 2010

Д.Дашмөнх Шүлгүүд

Намрын салхит үдшээр гэрээс одогч хүмүүн
Навчсан хуйд ороогдон ертөнцөд уусан замхрахад
Шувууд зэллэсэн тэнгэр /……../ баргар царай мэт
Сарнисан сэтгэлийн үйрмэг бүхэн шороон /.........../ мэт…
Давчуухан энэ үдшээр тэнэж одохын оронд
Дулаан гэртээ сууж
Өөрийгөө зурвал сайхаан…
1997-2010 он

Oct 14, 2010

Г.Батнасан Нусгай

Нус нь байхгүй болсон ч хамрынх нь доорх улаан зам нь арилаагүй болохоор Нусгай гэж нэрийдэн бодов. Тэр шавар байшингийн цонхоор гадагш шагайх Нусгайг харж суулаа. Шинжилгээнийхээ хариуг бодов. Бүх юм яг таарсан. Гэхдээ ...? Тийм их зүйл болсны дараа даан ч бага юм мэдэж байх гэж. Тэгээд одоо болохгүй бол яах юм бэ? Би ч үнэхээр дүүрчихсэн тэнэг юм даа гэж бодохтой нь зэрэг Нусгай сонсчихов уу гэлтэй гэнэт эргэн харж нэг инээчихээд дахиад л цонх руу харав. Ингээд би гэж тэнэг новш үхдэг байжээ. Хамгийн онцгой үхэл бол хуушууранд хахах байж магад. Дайраад ирэхэд далай шиг байж байгаарай гээд үхэж өгнө. Яагаад гэвэл хуушуур идэж байгаад хахаад, хүмүүс инээгээд, өөрөө сандарч, салгалж, шүлс нустайгаа хутгалдаад хөөе ч гэж чадалгүй байсаар тайзны үхлээр үхэж байгаа юм.

Oct 9, 2010

Зохиолчдын хачин дадал зуршил

Өнөөдөр зүгээр л таныг гялс уншихад зориулж бяцхан юм нийтлэхээр шийдлээ. Дахиж хэзээ ч нийтлэхгүй.
Зохиолчид гэдэг бас л мах цусанд төрсөн хүмүүс хэдий ч авьяасынх нь мутаци ч юм уу эсвэл хувь хүнийх нь илрэл ч юм уу гэмэр хачин дадал зуршилтай байдаг ажээ. Зарим нь бүр инээдтэй ч юм шиг. Нэмж хэлэхэд дэлхийн цөөнгүй суут зохиолчид гэмт хэрэгтэн гэгдэж хар гэрт сууж явсан байх бөгөөд бас нэлээдгүй нь бэлгийн хэвийн бус зан үйлтэй байсан гэдэг. Энэ ч өнөө З.Фрейдийн тайлбарлаад байдаг сублимаци гэдэг юмтай холбоотой байх. Гэхдээ энэ удаад би зөвхөн хачирхмаар дадал зуршлуудыг нь түүв.

Oct 3, 2010

П.Батхуяг Долоо хоногийн бороо

2010 оны "Утгын чимэг" богино өгүүллэгийн наадмын дэд байрын шагналт туурь

Манай хотод долоо хоног өдөр шөнө амсхийлгүй бороо оров. Эцэст нь орсон хур арилдаг ёсоор тэнгэр нэг юм тэлрэв. Эргэн тойрон хаашаа л харна нуур далай мэт их усан цэлэлзэж байлаа. Би тэр өдөр ус туучин явсаар найзындаа хүрч очтол тэдний гэр байсан жалга үерийн усаар дүүрчээ. Айх гайхах зэрэгцэн хий дэмий л ийш тийшээ гүйж дэргэдүүр яваа хүмүүсээс сурагласан боловч хэн ч олигтой хариу өгсөнгүй. Бүгд л мэдэхгүй хэмээн мөрөө хавчин одно. Булингартай тэр ус найзыг минь залгиж орхисон бололтой. Бодохоос ч аймаар юм. Гэхдээ бодохгүй гээд ч яах билээ.

* * *
Анх түүнтэй танилцах үед юунд тэгтлээ баярлаж хөөрдөг байсан нь мэдэгдэхгүй дандаа л инээж явдаг хүү байв. Зарим нэг хүн надад “хөөрхий минь тэнэгдүү юм” гэж хэлж байв.