БИ хотын барилгууд улам өндөр, улам утга учиргүй болж, хаа холоос харагддаг асан Жанрайсэг бурхны шүтээн сүмийг хаанаас ч харж чадахаа болих цаг хаяанд ирсэн мэт санагдана. Үүнийг тойроод түүнийг орооход цагаан сүм гэнэт гарч ирэхүй үзэсгэлэн төгөлдөр хийгээд амгалангийн гэгээ татах хэдий ч мэдэж сэхээрэх хүн нэгээхэн бээр ч үгүй болсон мэт хэмээхийг бодон зогсох шүдгүй өвгөнд БИ хотын нүргээн шуугиан хумсын төдий ч хамаагүй. Тийн зогсох өвгөн явах замд нь өчүүхэн саад болсон төдийгөөс бусдаар Гандангийн дэнж рүү өгсөн алхах хоёр хүүд ч бас хамаа начиргүй аж. Түнжин толгой нь наранд гялалзах хоёр хүү хажуугаараа зөрсөн хүн бүхний өхөөрдсөн харцанд ээрүүлсээр хоёр хороолол хөндлөн алхаад багшийндаа ирж яваа нь энэ. Гандан гэдэг хэрмийн дотор залрах хуучин шинэ сүмүүдээр үл хязгаарлагдана. Харин ч замаар эмжигдсэн дэнж олон янзын өнгө төрхтэй. Өндөр нам, тэгш хазгай хашаанууд ба түүн дотор агч гэр ба байшингуудад амьдардаг хийгээд ирдэг, явдаг хэдэн зуун хүний хөл хөдөлгөөнд түүртсэн орон зам бөгөөд дээдийн номыг ягштал баримтлан буяны зам хөөсөн гэгээнтнүүдээс авахуулаад, хэлтгий энгэртэй дээл, тав арван уншлагаар хоолоо олдог лам нэртэй харчууд, сүсэгтэнд хэрэгтэй эрээн мяраан шашны хэрэглэлийг ууттай чихэр, хайрцаг тамхитай зэрэгцүүлэн зарж суудаг эгэл бор иргэдийн их хуаран билээ.
Д.ДАШМӨНХИЙН ХУУДАС
"Бид шинэ юм биш, гэхдээ хуучин байхыг үл хүснэ" Хүрээ хөвгүүд
May 18, 2012
Apr 30, 2012
Б.Баясгаланг дуурайн бичив
Яруу найраг гэдэг Үүрийн шөнөөр босож хөхүүлсэн эхийн сүүний амтыг санахын нэр
Яруу найраг гэдэг
Үдшийн бүрийгээр ярьсан эмээгийн үлгэрийг дахиулахын нэр
Яруу найраг гэдэг
Доод горхины усанд цаасан онгоц хөвөхийн нэр
Яруу найраг гэдэг
Доголон нулимсаа арчсаар тэшүүрээр гулгаж сурахын нэр
Шүлэг тэрлэнэ гэдэг
Нар зүүд хоёрыг уулзуулахын нэр
Шүлэг тэрлэнэ гэдэг
Навчаар Бетховений аялгуу тоглохын нэр
Шүлэг тэрлэнэ гэдэг
Дурсамж хундагалж, инээд бялхуулахын нэр
Шүлэг тэрлэнэ гэдэг...
Ийм шүлэг бичиж байна гэж зүүдэлсэн юм. Бүр өмнөх үгийг нь бичиж байгаад л бичиж байна гэж зүүдэлсэн юм. Даанч тасарчихсан. Дахиад нэг мөр, нэг бадаг байх шиг байсан...санаанд орохгүй байна даа.
Apr 9, 2012
Артур Уильяамс Алуурчин
Алуурчныг ердийн хүнтэй огт адилгүй гэдэгт итгэх нь хамгийн ташаа төөрөгдөл юм. Ихэнх тохиолдолд түүнийг «Өрөвдөх сэтгэлгүй яргачин» буюу «Галзуу мангас» мэтийн байдлаар дүрсэлдэг. Иймэрхүү уянгын халил нь үнэнээс ихээхэн хөндий билээ. Угтаа бол алуурчин гэдэг чинь «Хүн бүр өөрийнхөө төлөө» гэдэг үгэнд хатуу итгэсэн, бусдаас ялигүй зоригтой ердийн л хүн шүү дээ.
Apr 1, 2012
Шог явдлууд
Хэнрих Ибсэн "Солнэсс дархан" гэдэг жүжгээ биччихээд "Энэ жүжгийг зөвхөн бурхан бид хоёр л ойлгож магад" хэмээн эхнэртээ ярьж байжээ. Харин жүжгийнхээ анхны тоглолтыг үзэж ирээд эхнэртээ " Одоо тэр жүжгийг зөвхөн бурхан л ойлгоно" гэж ярьжээ.
***
Бернард Шоу буяны үдэшлэг дээр нэгэн бүсгүйтэй хэд хэдэн удаа бүжиглэв. Дахин бүжгэнд урихад нь царай муутай сайхь хадагтай "Та яагаад зөвхөн надтай бүжиглээд байгаа чинь сонин байна?" гэж асуухад Шоу "Энэ чинь буян үйлдэх сайн үйлсийн үдэшлэг шүү дээ" хэмээн хариулжээ.
***
Нэгэн хүн өөрийн шүлгүүдээ уран зохиолын сэтгүүлийн редакторт өгч уншуулжээ. Тэгээд сэтгэгдлийг нь асуухад редактор
-Таны шүлгүүд дунд Хэйне, Байрон ч бичээгүй хоёр шүлэг байна гэв.
- Баярлалаа. Аль нь тийм сайн байна.
- Нэг нь кинотеатрын тухай, нөгөөх нь радиогийн тухай шүлэг байна...
***
Александр Дюма эцэг 300 гаруй зохиол туурвисан гэдэг. Нэг хатагтай түүнтэй уулзах далимаараа нэгэн зохиолынх нь ээдрээтэй тайллын талаар лавлахад зохиолч санахгүй байв.
- Таны бичсэн зохиол шүү дээ
- Бичсэнээ санаж байна. Харин уншсан эсэхээ санахгүй байна.. уучлаарай

Mar 26, 2012
Ж.Лхагва "Атга чулуу"-наас-2
Толстойн дэргэд нэрэлхсэн нь
Воровскийн гудамжинд байдаг зөвлөлтийн зохиолчдын хорооны хашаанд Лев Толстойн суугаа баримал бий. Яруу найрагч Мустай Карим гуай бид хоёр баримлын дэргэд зогсоод ярилцаж байлаа. Карим гуай ярианыхаа сэдвийг гэнэт өөрчилж
- Та нар ер нь яагаад Чингис хааныхаа тухай бичдэггүй юм бэ? гэхэд нь би баахан тулгамдаж бас ч жаахан нэрэлхээд тоглоом болгох санаатай
- Бичсэн хүн үхчихээд байх юм. Калашников, Есэнбэрлен, Чивилихин, Ян, Абашизе гээд цөмөөрөө байхгүй шүү дээ гэвэл Карим гуай над уруу сүрхий харснаа санаа алдаад
- Бичилгүй үхсэнээс бичээд үхчихсэн нь дээр дээ гэж билээ. Би ч бас санаа алдав.

Mar 23, 2012
Ж.Лхагва "Атга чулуу"-наас
Сургууль орох зам
Горькийн нэрэмжит Москвагийн Утга зохиолын дээд сургуулийг зохиолчдын сургууль гэж нэрлэх нь бий. Оюутны дотуур байр Добролюбовын гудамжинд, хичээлд явахын тулд Руставелийн гудамжнаас унаанд сууж Чеховын гудамжаар өгсөөд, Пушкины талбайд бууна. Тэндээсээ Горькийн гудамж огтолж Некрасовын номын сангийн үүдээр өнгөрөөд Герцений байшинд байрладаг сургуульдаа ирнэ. Ийм замаар таван жил явсан хүн зохиолч болохгүй бол хохь нь.

Feb 29, 2012
Юкио Мишима Сонингийн цаасан өлгий
Сатокогийн залуу нөхөр үргэлж завгүй байх билээ. Өнөөдөр орой л гэхэд эхнэртэйгээ үдшийн aрван цаг хүртэл ресторанд сууж байгаад дараагийн уулзалтад явж одох нь тэр. Сатокогийн нөхөр нь кино жүжигчин юм л даа. Хүссэн ч хүсээгүй ч тэр нөхрийнхөө энэ шөнийн элдэв уулзалтуудыг тэвчих л хэрэгтэй болдог юм. Тэгээд ч нөхөр нь түүнийг дагуулж явах биш.
Таксигаар ганцаараа Усигомэ дүүрэг дэх гэрээ зүглэдэгтээ тэр аль эрт дассан. Гэрт түүнийг хоёр настай хүү нь хүлээж байгаа. Гэхдээ өнөө орой Сатоко гадуур жаахан зугаалмаар байлаа. Гэрийнхээ европ маягийн зочны өрөөнд харанхуй шөнөөр, цор ганцаар харих дургүй байв. Хичнээн угааж арилгасан ч зочдын өрөөнд цусан толбонууд нэвчин үлдсэн мэт санагдана.
Хөл толгой нь орооцолдсон үймээнт явдал өчигдөр ашгүй дууссан, гадуур гараагүй удсан зэргээс Сатоко нөхрийгөө оройжингоо хамт байх болов уу гэж найдсан хэрэг. Гэтэл нэгэн продюсер нөхрийг нь даалуу тоглохоор урьжээ. Одоо ч нөхөр нь шөнөдөө эргэж ирэх өнгөрөө биз дээ.
Сатоко жижиг биетэй, эмзэгхэн, хөөрхөн охин байсан тул түүнийг дунд сургуульд “тэрьер” гэж хочилдог байж. Байнга л элдвээс айдаг, шалих шалихгүйд шаналж байдаг нь түүнийг чөрийсөн биетэй болгочихсон ажээ. Сатокогийн эцэг кино компанийн захирал байсан тул охин нь кино жүжигчинд дурлаж, энэ явдал азтай гэрлэлтээр шувтарсан юм.

Feb 26, 2012
Гил хар шөнийн зүүдэнд
Цал буурал үстэй ирэв үү...
Б.Туяа
Сар шөнө мандаагүй
Нэрийг чинь өглөө дурсаагүй
Чиний тухай огтхон ч бодоогүй
Цэцэгсийн дэлбээ шүүдэртсэн байгаагүй
Үдийн тэнгэрээс аадар цутгаагүй
Өнгөт шүхрийн доор чи ганцаар зогсоогүй
Дахиж уулзахгүй гэж FM нэвтрүүлээгүй
Даанч чи тэр үгийг /.../ гэж мэдээгүй
Хар машин жолоочтой байгаагүй
Гүн хорвоод тохиолдол гэж байгаагүй
Гүнзгий тавиланд үнэндээ автаагүй
Зовлон гуниг гэнэт ирээгүй
Золигийн өдөр ийм урт байгаагүй
Гүн харанхуй шөнө ирээгүй
2002 он
Feb 17, 2012
Д.Дашмөнх Эзэн хааны аяга
Тэр сэрэв. Ам нь учиргүй цангаж, уруул ам нь шир болтлоо хатсан санагдана. Аргаж барзайсан хэлээрээ уруулаа шилэмдэхэд дэвтэх хүсэл нь улам аслаа. Мээмээ хөхөж байна гэж зүүдлээд сэржээ. Ээж нь өвөр дээрээ суулгачихсан хөхөө өгч, тэр ээжийнхээ ангир уургийг хэзээ ч байгаагүйгээрээ ховдоглон хөхөж, ах дүү нар нь тойроод зогсчихсон атаархангуй харж байна гэж зүүдэлжээ. Ээжийнхээ сүүг тийм амттай сайхан, ээж нь тийм уян зөөлөн байсныг ор тас мартсан байв. Тавин зургаан жил өнгөрсөн байна шүү дээ.
Гадаа салхи үл мэдэг исгэрч хэн нэгэн хоолой засна. Харин гэрт халуу дүүгэж ангаж цангасан түүнийг улам хатааж байх шиг… Ялигүй хөдөлгөмөгц толгой нь янгинаж, тагларч хатсан хамар нармай нь улам хуурайшин ус ч болов олж балгах хүсэл төрүүлнэ. Тэр тооно өөд харснаа марал гудайж үүрийн гялаан тодорсныг үзээд «хатуу үүрэгтэй хөөрхийсийг сандаагаад яана» гэж бодоод тохой түшин өндийлөө. Толгой нь ангас хийж хуваагдаад буцаад нийлчих шиг болов. Тэр цангасандаа тэсэлгүй хий тамшаалав. Дусал ч шүлсгүй ам нь хатуу ширүүнээр үрэлдэн зунгааралдсан шингэн мэдрэхэд тэр уурсаж өндийн суулаа. Тулганы галын бүдэг гэрэлд эргэн тойрноо хараачлаад хатавчинд эрэгнэг дээр том тогоо тавиатайг үзэв.
Jan 26, 2012
Г.Ням-Очир
Цаг Төгрөг тавин мөнгө p.m-ээс
Цаг Доллар тавин цент a.m хүртэлх
Миний нэг өдөр
Цаг төгрөг тавь p.m ирэхэд
Цагаан цамцны цаадах
Цагаан даруулганы зүгээс
Танил содон үнэр үнэртэж
Өдрийн зоогны appetite хүрнэ.
Цаг төгрөг тавь p.m эхлэхэд
Салганан чичрэгч гар дур тавьж
Янаглагч үзэг залхсандаа
Хөгжөөн цэнгээнгүй хөнжил
Цүнхний зүг одож
Хагацлын дуу дуулна.
Цаг төгрөг тавь p.m болоход
Эрх чөлөөний хөшөөнд цэцэг өргөгсдийн урт цуваанд
Их сургуулийн хаалга чийхран цэлийн онгойж
Ирэх өдрийн найман төгрөг дөчин мөнгө хүртэл
Үнээ өсгөхөөр "Нарны титэм"-д одно.
Цаг төгрөг тавь p.m өнгөрөхөд
Цас орохоо больж хавар цаг ирнэ.
Гудамж зам дээр тосох зоогийн газрын зүгээс
Cola, Tiger, хуушуур, бууз, цуйван
Хээнцэр охидын уруулын тамгатай Marlboro үнэртэж
Толгой эргэн ухаан самуурсаар
Гэнэт цагаа харвал
Цаг доллар тавин цент a.m
Харих цаг болсон байлаа.

Subscribe to:
Posts (Atom)